МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан Хууль зүйн Сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх FATF-ын өмнө бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. Тэр дундаа энэ 2022 оны эхний хагаст багтаж гүйцэтгэх үүрэг бий. Энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, барьцаалан зээлдүүлэгчдийг бүртгэх, үнэт эдлэл худалдан авдаг, алт хайлуулдаг үйлчилгээг зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлэх, ББСБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн эрх зүйн орчин үйл ажиллагааг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн. Мөн энэ ондоо багтаж өөрсдийн стратегийн төлөвлөгөөг УИХ-д танилцуулна. Мөн 2022 оны төгсгөлд FATF-д танилцуулах ба 2023 оны эхээр саарал жагсаалт орох эсэх дүгнэлтийг гаргана. Мөн энэ нэгдүгээр сардаа багтаж Ази Номхон далайн бүсэд өнгөрсөн 7 дугаар сард батлан гаргасан Өршөөлийн тухай хуулийн тайланг танилцуулахаар бэлтгэж байна.
Холбооны тухай хууль нь анх 1997 онд батлагдаж өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа буюу 25 жилийн хугацаанд төдийлөн шинэчлэгдээгүй, холбоо, сангийн харилцааг зохицуулдаг. Ганц жишээ дурдахад, ТББ-ын тухай хуулийн 25-р зүйлд сангийн харилцааг ганцхан зүйл заалтаар зохицуулж байна. Өнгөрсөн хугацаанд ТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл нь 20 гаруй жил шүүхдэж байгаа ч тохиолдол байна. Тиймээс бид бүх харилцааг нь тодорхой болгох шаардлагатай. Тэрнээс биш иргэний нийгмийн байгууллагуудыг хаасан, боомилсон зүйл огт байхгүй. Маш олон ТББ бүртгэлтэй байгаагаас ердөө 400 гаруй байгууллага нь л татварын тайлангаа өгдөг. Энэ талаарх ойлголтын зөрүүг нэгтгэж, ажлын хэсэг гаръя хэмээн хурлаар шийдвэрлэлээ.