Монгол Улсын гаалийн байгууллагаас Удирдах ажилтны ерөнхий зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг.
ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг:
-Цаашид боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Хүний оролцоогүйгээр боомтын үйл ажиллагааг явуулбал цар тахлын нөлөөнд автахгүй байх юм.
Өнгөрсөн жил 35 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч 15.5 сая тоннын экспорт хийсэн. Гаалийн байгууллага хөрш орнуудын гаалийн байгууллагатай сайн харилцаатай ажилладаг.
Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах эрхзүйн үндэс бүрдсэн. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бий болох боломжтой. Хүн хоорондын хавьтал үүсгэхгүйгээр, автомат системтэй байх юм. Автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг олон улсад хэрэглэж эхэлсэн. Үүнийг Монголд хэрэгжүүлэх, чингэлгийг агаараар тээвэрлэх, төмөр замын тээвэрт анхаарлаа хандуулан ажиллана.