ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР – ӨРГӨӨ МАЙНИГ ХХК
Нийслэлийн Татварын газрын 2021 оны А/73 тоот тушаалаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/, Москвагийн гудамж 133/4 дүгээр байрны зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай нийт 216.7 м.кв талбай бүхий 7 үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга –
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/, Москвагийн гудамж 133/4 дүгээр байрны зоорийн давхрын 2-1, 2-2, 2-3, 1-1, 1-2, 1-3, 1-4, хаягт байршилтай нийт 216.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө.
2. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдаа болох хугацаа |
2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 11 цагт
|
Дуудлага худалдаа болох газар, хаяг |
Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 өөрийн байр, Нийслэлийн татварын газрын 2 давхрын хурлын заал |
Худалдах анхын үнэ |
“Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 121,094,664.00 төгрөгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу 20 хувь бууруулж Нийт 216.7 м.кв 7 үл хөдлөх эд хөрөнгийг 86,496,189.00 (Наян зургаан сая дөрвөн зуун ерэн зургаан мянга нэг зуун наян ес) төгрөг. |
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
“Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан “…хөрөнгийн тогтоосоон үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг байршуулна” гэж заасны дагуу 8,649,619.00 (Найман сая зургаан зуун дөчин есөн мянга зургаан зуун арван ес) төгрөг |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах данс |
Хүлээн авагч байгууллага:Татварын ерөнхий газар /Касс/
Хүлээн авагч банк: Төрийн банк Дансны дугаар: 104900024251 Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/, регистрийн дугаар |
3. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 хаягт байрлах Нийслэлийн татварын газрын 201 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийг маягт-ДХ-01, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Нийслэлийн татварын газрын 311307, 95951419 утсаар болон www.niislel@mta.gov.mn, http://nta.mn/, www.facebook.com/pages/Нийслэлийн татварын газар, хаягтай цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 өөрийн байр
Холбогдох утасны дугаар: 311307, 95951419
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР – ЖАМП ХХК
Нийслэлийн Татварын газрын 2021 оны А/74 тоот тушаалаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар хэсэгт байршилтай Зуслангийн зориулалттай хувийн орон сууц 3 үл хөдлөх хөрөнгийг 4 эзэмшил газрын хамт дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
- Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ 17 дугаар хэсэг гудамж 1782Б тоот хаягт байршилтай 306 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг эзэмших эрхийн 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын хамт, 190 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг эзэмших эрхийн 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын хамт, 6 м.кв талбайтай гүний худгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын хамт, Манаачын сууц эзэмших эрхийн 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын хамт.
- Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдаа болох хугацаа | 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 11 цагт |
Дуудлага худалдаа болох газар, хаяг | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 өөрийн байр, Нийслэлийн татварын газрын 2 давхрын хурлын заал. |
Худалдах анхын үнэ |
“Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 289,305,100.00 төгрөгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасан “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу 20 хувь бууруулж 3 нэрийн Үл хөдлөх эд хөрөнгийг 4 эзэмшил газрын эрхийн хамт 206,646,500.00 (Хоёр зуун зургаан сая зургаан зуун дөчин зургаан мянга таван зуу) төгрөг. |
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
“Дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан “…хөрөнгийн тогтоосоон үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг байршуулна” гэж заасны дагуу 20,664,650.00 (Хорин сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун тавь) төгрөг. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах данс |
Хүлээн авагч байгууллага:Татварын ерөнхий газар /Касс/
Хүлээн авагч банк: Төрийн банк Дансны дугаар: 104900024251 Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллагын нэр/, регистрийн дугаар. |
- Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 хаягт байрлах Нийслэлийн татварын газрын 201 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийг маягт-ДХ-01, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Нийслэлийн татварын газрын 311307, 95951419 утсаар болон http://www.niislel@mta.gov.mn, http://nta.mn/, http://www.facebook.com/pages/Нийслэлийн татварын газар, хаягтай цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 5/1 өөрийн байр