Дэлхий даяар COVID-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 305 саяыг давж, 5 сая гаруй хүн нас барлаа

2022-01-10 09:101min0
06

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр ням гаригийн өглөө дэлхийн хэмжээнд COVID-19 коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 305 сая 197 мянга 002 болсон байна. Дэлхий дахинд COVID-19-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5 сая 484 мянга 487 хүн нас баржээ.

COVID-19-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудыг АНУ, Энэтхэг, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна.

АНУ-д 59 сая 767 мянга 221 хүн COVID-19 халдвар авч, 837 264 хүн нас баржээ. Энэтхэгт халдварын тохиолдол 35 сая 528 мянга 004, нас барсан хүний ​​тоо 483 790 болжээ. Харин Worldometer порталын мэдээлснээр Бразилд 22 сая 499 мянга 525 хүн халдвар авснаас 619 981 хүн нас баржээ.

Worldometer-ийн мэдээлснээр ням гаригийн өглөөний байдлаар дэлхийн хүн амд ногдох нас баралтын түвшин 705.9 байна. АНУ-д 1 сая хүн амд 2572, Энэтхэгт 345, Бразилд 2886 хүн нас баржээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй