Ковид-19 вирусын мутацид орсон шинэ хувилбар илэрч, гадаад улс орнууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа эргэж чангатгаж эхэлсэн нь улс хооронд зорчих зорчигчдыг эрс буурахад хүргэж байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК нь хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгах ажлыг хийж байгаа юм. Үүнд:
Сөүл хотын чиглэлд 1 дүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрүүдэд буюу Лхагва, Бямба гарагийн нислэгүүд мөн 2 дугаар сарын 8,15,22-ны өдрүүдийн Мягмар гарагийн нислэгүүдийг цуцалж байна.
Мөн Токио хотын чиглэлд зөвхөн 1 дүгээр сарын 30-ны өдрийн Ням гарагийн нислэгийг цуцалж байна.
МИАТ ТӨХК нь цуцлагдаж буй нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцаж холбогдох зохицуулалтыг хийж байна. Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгож байгаа.
Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх нислэгүүд: