Эрдэмтэд дэлхий дээр зөвхөн нарыг үгүй болход сөнөх цор ганц амьтаныг тодруулжээ. Оксфорд болон Харвардын астрофизикчдийн хамтарч хийсэн судалгааны тайланд дурдсанаар дэлхий дээр ямар ч гамшиг тохиолдсон ус ууршиж үгүй болохгүй бөгөөд энэ үед Тардигрэйд нэртэй цор ганц амьд үлдэх чадвартайг тооцоолжээ. Ойролцоогоор 10 тэрбум жил буюу нарыг унтрахад л энэ бичил биетэн устаж үгүй болох аж.
Анх 1773 онд Германы зоологич Иохан Аугуст Эфрайм Гёцегийн нээсэн энэ амьтан хэт халуун, хэт хүйтэн ямар ч орчинд амьдрах чадвартай тул далайн ёроол, уулсын орой, халуун орны ширэнгэ, Антарктид хүртэл хаа сайгүй амьдардаг аж. Түүнчлэн сансарт хүртэл амьдрах чадвартай гэнэ.