Талдыкорган хотод Казахстаны Ерөнхийлөгч асан Назарбаевын хөшөөг нураажээ

2022-01-06 09:301min0
09

Шингэрүүлсэн хийн үнийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Алматы мужийн засаг захиргааны төв Талдыкорган хотод тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг нураажээ.

Х​өшөөг жагсагчид оосороор бэхэлж, тал талаас нь татан хугалсан гэж орон нутгийн КазТАГ портал мэдээлсэн байна. Унагаасан хөшөөний гэрэл зургийг Telegram сувагт нийтэлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй