Цагдаагийн албан хаагчид хуурамчаар нотлох баримт үйлдэн нэг иргэнд 15 хэрэг тохсон хэргийг АТГ-с шалгаж байна. Энэ талаар Isee.mn сайт “2019 оны аравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар гэм зэмгүй иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт хонуулжээ. Ингэхдээ өөрсдийн харьяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохож, бүлэглэн хуурамч нотлох баримт үйлдсэн аж.
Одоогоор иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь нотлогдсон бөгөөд яллагдагчаар татагдаад буй цагдаагийн алба хаагчдыг АТГ-аас шалгаж байгаа юм байна Мөн тэднийг шүүхээс гэм буруутай гэх үзэх хүртэл ажлаа хийсээр байгаа талаар мэдээллээ. Өнөөдөр тус хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна” гэжээ.
Энэ асуудлаар УИХ-н гишүүн Б.Энхбаяр “Аяа, тун ноцтой. 2019 онд болсон гэхээр жинхэнэ эрүүдэн шүүлт байна даа” хэмээжээ.
Нотлох баримт хуурамчаар үйлдэх нь Монгол Улсын Эрүүгийн хуульд:
21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах
2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах 1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
1 comment
Олиггүй юмнууд цагдаад их үүрлэсэн дээ