Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Денверийн зоолоогийн сангийн Монгол дахь судалгааны хөтөлбөрийн судлаачид, сумдын ЗДТГ-ын алба хаагчид хамтран мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тандалт хийх зорилгоор цагаан зээрээс цус болон шүлс, хамрын салстаас дээж авсан байна.
Албаныхан Айраг, Даланжаргалан, Иххэт сумын цагаан зээрийн тархалттай бүс нутагт ажилласан бөгөөд цагаан зээрээс авсан дээжийг стандартын дагуу авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлжээ.