Коронавирусын халдварын үед хүн хуулийн этгээдийн хоорондын харилцааг зохицуулах буюу халдварын тархалтын төвшинг тогтоож байгаа улбар шар, ногоон, шар,улаан гэх мэт дөрвөн төвшинд хэрхэн хүн хуулийн этгээдийн хоорондын харилцааг зохицуулах журам мөрдөгдөж явсан. Энэ журам тухайн үед манай улсад ковидын эсрэг вакцинжуулалт хийгдээгүй, вирус төдийлөн танигдаагүй нөхцөл байдалд боловсруулагдсан. Тухайн үедээ үүргээ гүйцэтгээд дууссан гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан манай улсад хүн амын дархлаажуулалт 2-р тунгийн хамрагдалт 66,5%, 3-р тунгийн хамрагдалт 23,5%-тай хийж чадсан учраас цаашдаа энэ түр журмыг шинэчлэн боловсруулах зайлшгүй байдал тулгарсан. Үүний дагуу улсын онцгой комиссоос тодорхой ажлын хэсэг гаргаж, журамд өөрчлөлт оруулж өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар батлагдлаа. Тус журамд орсон өөрчлөлтүүдээс дурдвал:
- Өмнөх журмаар улбар шар төвшинд зайлшгүй шаардлагатай ажиллах ёстой төрийн байгууллагуудаас бусад байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байсан хязгаарлалт хэвээр мөрдөгдөнө.
- Улбар шар төвшинд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан бол шинээр батлагдаж байгаа журамд тухайн 18 төрлийн аж ахуй нэгжийн заримыг нь хасаж өөрчлөлт оруулж 15 болгожээ.
- Шар төвшинд 5 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар өмнөх журамд зохицуулсан байдаг. Харин шинэ журамд ямар нэгэн үйл ажиллагааг хязгаарлахгүй.
- Өмнөх журам үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хуулийн байгууллага, аж ахуй нэгж хуулийн этгээд гэдэг байдлаар ялгаатай байсныг нэгтгэж зөвхөн хуулийн этгээдэд тавигдах шаардлага байдлаар зохицуулж өгсөн.Халдварын тархалт, хүн амын дархлаажуулалтын хамралт эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавх зэрэг нөхцөл байдлыг үнэлэн тухайн шатны эрүүл мэндийн байгууллагад мэдээллийг өгнө. тухайн байгууллага тархалтын төвшинд үндэслээд журамд заасан үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтуудыг хийж явна. Өөрөөр хэлбэл нийтээр нь хаадаг, хязгаарладаг зохицуулалтаас аль болох зайлсхийхийг зорьсон байгаа.