Монголын шагайн харвааны холбооноос Монголын Спортын корпорацаас зохиож буй Олон Улсын ШАГА Монголын Холбооны Mongolian Shaga Federation Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнтэй холбоотой мэдээлэл хийжээ.
Тус тэмцээн нь ганцаарчилсан, багийн, холимог багийн, пара төрлөөр тус бүр эрэгтэй, эмэгтэй ангилалд зохион байгуулагдах гэж байгаа аж. Харин Монголын шагайн харваан холбооны зүгээс эмэгтэйчүүдийн ангилал гаргасныг эсэргүүцэж байгаа гэнэ. Тодруулбал тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Отгонбаяр мэдэгдэлдээ:
“Монголын спортын корпорац ЮНЕСКО-д бүртгэгдсэн үндэсний өв соёлын уламжлалыг эвдэх, харваачдыг хагаралдуулах, нэр өөрчлөх, Монголын шагайн харвааны холбоог үгүйсгэх үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй шагайн харваачид хичээллэж, сэтгэлийн таашаал авч, өв уламжлалаа хадгалж ирсэн.
Нэг ч удаа хичээллэж үзээгүй Монголын спортын корпорацын Гүйцэтгэх захирал Б.Хосбаяр болон Н.Мөнхдэлгэр, Н.Мягмарсүрэн нар шагайн харваан уламжлагдан ирсэн дүрэм журмыг өөрчлөн, Олон Улсын Шага Монголын холбоо гэх нэрийн дор ирэх Бямба, Ням гарагт зохион байгуулагдах тэмцээнд оруулах гэж байгааг эсэргүүцэж байна.
Шагайн харваа нь маш их ёс жаягтай. Жишээлбэл, улаан хасааг газар тавьдаггүй юм. Энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Шагай харваж байгаа хүмүүсийн 80 хувь нь залуус байдаг. Эмэгтэйчүүд эрт үеэс шагай харваж байгаагүй. Учир нь эртнээс эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ дээдэлдэг байсан тул шагай харвах зэрэг эр хүний тоглоомоор тоглодоггүй байсан. Үүгээрээ эмэгтэйчүүдийг шагай харвуулахгүй гэж хэлж байгаа бус ийм дэг жаягтай тоглоом байсан нь одоог хүртэл хадгалагдаж ирсэн түүхтэй гэдгийг хэлж байгааг ойлгоорой.
Спортын өв уламжлалыг өөрчлөн, эд хэрэглэлийг ашиглан өөр тэмцээн уралдаан зохиох бол холбооноос зөвшөөрөл авч, зөвшилцөх ёстой. Бид Монголын спортын корпорацад шаардах албан бичиг хүргүүлсэн. Энэ талаар Соёлын яамд мөн хэлсэн. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хатуухан эсэргүүцэл үзүүлнэ” гэлээ.
1 comment
Odoo chin mori uyaad bga shde vndesnii bux barildax l dytaad bnda