Өнөөдрийн Засгийн газрын ээлжит Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул мэдээллээ. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүд танилцаад, УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн голлох чиглэлүүд гэвэл:
- Тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй явуулдаг болох. Оролцогчдод тавигдах шаардлагыг хуульчилна.
- Холбоотой бүх мэдээллийг ил болгоно. Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, дүгнэлт бүгд ил болно. Мөн хугацааг хурдасгана.
- Эх оронч худалдан авалтын хүрээнд дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй байх зохицуулалт оруулсан зэрэг болно.
Мөн хууль зөрчиж тендер шалгаруулсан бол ажлаас нь халж, хар дансанд бүртгэдэг болж байгаа. Төрийн албан хаагчийг дахин тендер шалгаруулах эрхгүй болгож байгаа бол ААН-үүдийг оролцох эрхгүй болгоно гэсэн үг” гэв.
1 comment
Xaishaa yum be odoo medej bga myy genet xud ingexee bolioo