Португал улсын Одивелас хотод 21 монгол жүдоч зодоглоно

Жүдо бөхийн энэ оны анхны гран при тэмцээн Португал улсын Одивелас хотод болно. 30 орны 210 тамирчин өрсөлдөх тэмцээнд манай улсаас 21 жүдоч барилдах мэдүүлгээ өгчээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Сумъяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, -100 кг-д Д.Мөнхтулга, О.Хангай, +100 кг-д С.Бат-Орших нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин-Эрдэнэ, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Ганзаяа, О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.