Ковидын халдварын тохиолдол нэмэгдлээ

2022-01-05 11:32
ковид

Сүүлийн 24 цагт КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагдаж, гурван иргэн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүний дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол

  • 385 нь нийслэлд
  • 196 нь орон нутагт бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 667
  • хүндэвтэр 1,577
  • хүнд 208
  • маш хүнд 22 иргэн байна.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эмэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй