БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал “БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 20:03 цагт Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын 3 иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Монгол Улсын 3 иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх ташаа мэдээллийг фэйсбүүк, цахим орчинд түгээж байна.
Тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын 8 иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгдсэн болно” гэжээ.
Эх сурвалж: ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС