Жанжин Д.Сүхбаатарын зурагтай 10.000 төгрөгийн дэвсгэрт шинээр хэвлэгдсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Энэ талаар Монголбанкны эх сурвалжаас тодруулахад “Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан уг дэвсгэртийг долоодугаар сард гүйлгээнд гаргасан. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь хамгаалалтын онцлог элементүүдтэй. Тухайлбал, дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатрын 3D хэмжээст өнгө солонгорч харагддаг. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан долоон ширхэг зураасан товгор таних тэмдэгтэй. Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжны хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт байрлуулсан” гэлээ.
1 comment
Тээр тэнд буланд будаа яахаа дэ 100 жилд зориулсан юм бол тэр Хархорин хотын оронд байрлуулахгүй дэ тэгвэл бүүр гоё харагдах байлаа