АНУ-ын Колорадо мужид хээрийн түймэр газар авч байгаа талаар ВВС мэдээллээ. Мужийн захирагч Жаред Полис онц байдал зарлажээ. Олон зуун байшин нурж, хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд зөвхөн Льюисвилл, Супериор хотуудад 30 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Денверээс хойд зүгт орших Боулдер мужид нөхцөл байдал хамгийн хүнд байна. Эрх баригчид нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд хохирсон хүн гарахыг үгүйсгэхгүй хэмээн мэдэгджээ. Колорадо муж ихээнхэн ган болсон бөгөөд салхины хурд 169 км/цаг хүрч байгаа нь түймрийг тархахад дэмжлэг болж байгаа аж.
Өнгөрсөн жилүүдэд ой хээрийн түймэр Колорадогийн хөдөө нутагт голдуу гарч байсан бол энэ жил хот руу ойртож байгаа бөгөөд зарим түймэр цахилгааны шугам тасарснаас болж гарсан байна.