Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт автобус шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2021.12.30/14:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид таван километр зам туулан 14:07 цагт очиход “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын “Гачуурт-Жуков” чиглэлийн автобусны моторын хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Эх сурвалж: ОБЕГ