2021-12-31 14:061min00

Чингэлэг тээвэрлэлтэд зориулж, 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

5

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал,

  • Коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалж 5.6 тэрбум төгрөг
  • Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэх чингэлэг тээвэрлэлтэд зориулж, 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. 

Эргэн сануулахад, арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэлсэн. Ингэхдээ 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг татан аваад буй.