Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд орон тооны бус Ёс зүйн зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллуулах ёстой. Энэ дагуу 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулжээ. Харин 5 аймагт Засаг даргын дэргэд “Ёс зүйн зөвлөл” одоог хүртэл байгуулаагүй байна. Ажлын хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэж байгаа.
Багш, ажилтны ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулж, 12 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож, 18 албан хаагчид сануулах арга хэмжээ авч, 11 албан хаагчийг ажлаас чөлөөлжээ.
Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхал, сошиал орчин дахь аюулгүй байдлын зөрчил, багш ажилтнуудын ёс зүйгүй үйлдэл 2021 онд хэд хэдэн удаа гарсан. Энэ байдлыг таслан зогсоохын тулд эхний ээлжинд сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулж байгаа. Энэ ажлыг үр дүнд хүргэж, илүү өргөн хүрээнд зохион байгуулах зорилгоор боловсролын салбар 2022 оныг ЁС ЗҮЙН ЖИЛ болгон зарлаж байна.
1 comment
ингэж уриалан ямар жил зорилго болгон дэвшүүлж байгаа нь сайн ч яагаад ийм байдал үүсэв, яагаад үүнд багш ажилчдыг хүргэх болгов гэсэн судалгааг явуулж үзэх байхаа. шалтгаан нь зөв гаргавал засахад амархан. Хамгийн их аваилга л авдаг хүмүүс багш нар ч гэх шиг АТГ дүгнэлт гаргасан байсан. инээдтэй гэдэг нь биед сэтгэлд юу наалдав. бид 10,20 жилийн өмнө яаж амьдарч байсан яг л тэр маягаараа байна. урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөн хэвээр. зза зза болъё хэрэгжих болтугай. 3 жилийн дараа суулаа даа. хөөрхий.