2021-12-30 08:571min04

УИХ-ын гишүүн П.Анужингийн аав Аж үйлдвэрийн гавьяат болжээ

Screen-Shot-2021-12-29-at-1.50.49-PM

Өчигдөр /2021.12.28/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Энэ үеэр Монгол Улсын Зөвлөх инженер М.Пүрэв-Очир Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Тэрбээр УИХ-ын гишүүн П.Анужингийн аав юм.

Энэ талаар П.Анужин өөрийн нүүр хуудастаа “Цагаан чулуутын шохойн чулууны орд, Далтын ураны орд, Шивээ овоогийн нүүрсний бүлэг ордын хайгуулын ажлыг удирдан хийлгэж нөөцийг батлуулахдаа “Өехий Цагааны” ордыг нээсэн. МУ-ын хүндэт баяжуулагч, МУ-ын зөвлөх инженер аав минь Аж үйлдвэрийн Гавъяат хэмээх цолыг хүртлээ. Цаг нартай уралдан биднээс илүү хөдөлмөрлөдөг нүнжигтэй хань, нөмөртэй аав, үлгэртэй өвөө тандаа ахин баяр хүргэн мэхийе” гэж бичжээ.