АНУ-ын Лос Анжелес хотод нэгэн эмэгтэй төгс сэлфи хийх гэж байгаад 200,000 ам.долларын өрөнд оржээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө нээгдсэн орчин үеийн урлагийн үзэсгэлэн дээр тус тусдаа байрласан тавцан дээрх уран баримлуудыг багтааж сэлфи хийхээр хичээхдээ тэнцвэр алдан унасан аж.
Ингэхдээ хамгийн эхний тавцанг түлхэн унагаснаас болж “даалууны эффект” буюу ар араасаа тавцангууд ханарсан байна. Нийт 12 ширхэг бүтээл нурснаас гурав нь дахин сэргээх аргагүй болтолоо эвдэрчээ. Хэвлэлийнхэн үүнийг хамгийн их хохирол учруулсан сэлфигээр тодруулсан байна.
https://www.youtube.com/watch?v=nxLECHu7WHY