Жүр-Үр нэг үйлчлүүлэгчид 2-оос илүү бялуу зарахгүй
2021-12-28 17:47

Цар тахлаас шалтгаалсан хил, гаалийн асуудал үүсч, ачаа бараа саатаад байгаа билээ. Энэхүү шалтгааны улмаас бүх төрлийн үйлдвэрлэлд түүхий эдийн хомсдол үүсээд байна. Энэ асуудал үндэсний үйлдвэрлэгч Жүр-Үр компанийг ч тойрсонгүй. Шинэ жилийн баярын үеэр тус компани энгийн өдрүүдээс хэд дахин илүү ачаалалтай байдаг. Харин энэ удаа үйлчлүүлэгч, харилцагчдынхаа бүтээгдэхүүн худалдан авалтад нь хязгаар тогтоосон талаараа мэдэгдэл гаргажээ.