О.Цогтгэрэл: Э.Бат-Үүл баатрын сэтгэл санаа нь сэргэлэн, цоглог байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн ял оноож, хорьсон. Түүнийг өнөөдөр Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл эргэж, очжээ.
Тэрбээр “Э.Бат-Үүл баатрыгаа эргэлээ. Сэтгэл санаа нь сэргэлэн, цоглог байна. Харин улс орондоо, намдаа санаа зовж, зөвлөж байна. Хийсэн хэрэг үгүй, улс нийгмийн том зүтгэлтэн хүн ийм байдаг аж” гэжээ.