Эдийн засгийн байнгын хороо Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэх үеэр гишүүд аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд хэрхэн анхаарах талаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Соёлын яам, Аялал жуулчлалын яам “Богд Зонхова” цогцолбор бол хийх ёстой ажил чинь шүү дээ. Жуулчид чинь ирээд юу үзэх юм бэ. Тэгээд хэдэн саяар нь жуулчин авч ирнэ гэж та нар яриад байх юм. Төсөв дээр санал оруулсан гишүүний хувьд хэлэх ёстой гэж бодлоо. Ямар хулгай, зэлгий хийсэн биш хийх ёстой ажлаасаа юундаа хулгаад байгаа юм бэ? Эхлээд 5.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол төслийн зураг төсөл хийгээд баримжаа авах л хэмжээ. Богд Зонхова төсөл 5, 6 хэсэгтэй. Ганданг хөгжүүлэх цогц төслийн нэг хэсэг юм байна лээ. Үүнийг хийх ёстой юм. Аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх ёстой юм бэ гээд байна. Жуулчид ирээд соёл, үнэт зүйл, шашинг үзэх ёстой юм. Яамд өмнөх өмнөх ажлаа хий. Энэ төслийг явах ёстой гэж ойлгодог. Өнөөдөр энэ төр чинь иргэдээ аюулгүй амьдруулах үүрэгтэй. Гэтэл иргэдийн байнга очих Тасганы овоо баас, шээс, хогонд дарагдсан байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулчихаад байна. Соёлоо хамгаална шүү Соёлын сайд аа” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Богд Зонхова гээд бүтээн байгуулалт хийгдлээ гээд аялал жуулчлал хөгжихгүй. Тасганы овоог хөгжүүлэх ёстой гэдэг нь зөв. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг нь агаарын тээврээс эхлэх ёстой. Урсгалыг нь нээх, үнэ тарифыг нь бууруулахаас эхлэх юм” хэмээлээ.
1 comment
Dinig alve