Манай улсад малтай өрх 2021 оны урьдчилсан дүнгээр 246.2 мянга болж, өмнөх оноос 4.2 мянга буюу 1.7 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд:
- 50 хүртэлх малтай өрхийн тоо 7.2 хувиар,
- 51-200 хүртэлх малтай өрх өрхийн тоо 1.7 хувиар,
- 1000-аас дээш малтай өрх өрхийн тоо 5.4 хувиар өссөн.
Харин 201-500 малтай өрх өрхийн тоо 1.4 хувиар, 501-999 малтай өрх өрхийн тоо 1.5 хувиар буурсан байна.
Мал тооллогын 2021 оны урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 76.6 хувь буюу 188.6 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байгаа аж.
Мөн малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.2 хувиар өслөө.
Малчин өрх гэдэг нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа өрхийг хэлнэ.