Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны 60 жилийн түүхт ойн ёслол “Баянгол” зочид буудалд боллоо.

МЧБХ-ноос “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяад 10, “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Баатаржавын Шоовдор, Эрхэмбаярын Даваачимэг, Энхбатын Гантуяа, Долгоржавын Отгонжаргал нарт 5, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Нармандахын Наранхүү, Энхсайханы Дэлгэрмаа, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Батбаатарын Энхзул, хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл нарт 2.5 сая төгрөг бэлэглэн, амжилтыг нь мялаалаа.

МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одонгоор гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат тамирчин Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Цэрэнхүү нарыг шагналаа.

Нийслэлийн “Хангарьд” одонгоор П.Сумъяа, А.Цэдэнсодномыг, Нийслэлийн хүндэт тэмдгээр Ч.Гочоосүрэн, М.Лувсан-Иш, Д.Ганцагаан, П.Ганболд, Т.Батчулуун, Ш.Рагчаа, Б.Жавхлантөгс нарыг шагнав.

Мөн МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор Ч.Чойнхор, Ло.Энхбаяр, Л.Бадарч, Х.Амараа, “Олимпын алдар” одонгоор Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Бор, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, О.Цэрэнбатаа нарыг шагнаж урамшуулав.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн