Төгрөгийн ам.доллартой харьцах ханш сарын эцсийн байдлаар 2849.21 төгрөгт хүрсэн нь өмнөх сарын эцсээс 0.4 төгрөгөөр суларч, өмнөх оны мөн үеэс 0.4 төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй байна.
Арваннэгдүгээр сарын дундаж ханш нь 2848.95 төгрөг байв. Төгрөгийн юаньтай харьцах сарын эцсийн ханш өмнөх сараас 0.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар суларч 447.19 төгрөгт хүрэв. Тухайн сарын хамгийн бага ханш нь 444.89 төгрөг байсан бол хамгийн өндөр ханш нь 447.19 төгрөг байлаа.