УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой ямар нэг дүрэм журам гаргахгүй

2021-12-24 16:101min1
45

УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой ямар нэг дүрэм журам гаргахгүй юм байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой ямар нэг дүрэм журам гаргахгүй. УОК-оос Засгийн газрын хуралдаанд цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулсан. Цаашдын эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийсэн.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд арванхоёрдугаар сараас ирэх оны хоёрдугаар сарын дунд хүртэл буюу хүйтний улиралд ханиад томуу, хавсарсан ковид, шинэ хувилбар гээд хүүхдүүдэд хүндрэлтэй байх эрсдэлийн үнэлгээ хийгдсэн тул аль болох баяр ёслол, цагаан сарыг хавтгайруулж тэмдэглэхгүй байх, айл болгон гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэх нь зүйтэй гэж байгаа. Тэрнээс заавал тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэсэн шийдвэр тогтоол, дүрэм журам гаргах нь зохимжгүй” гэсэн юм.

1 сэтгэгдэлтэй

  • Ллппп

    2021-12-24 16:26 at 16:26

    Цагаан сар хийх хэрэгтэйч юмуу үгүй юмуу нээх хүндэрч мах бууз гээл асар ажиллагаатай хэцүү баяр болсон болоогүй ар ширэнд баригдан бж хийдэг баяр ер нь хийхгүй бсн нь дээр цаашдаач гэсэн нүсэр хүнд хийх шаардлага бхгүй

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй