Коронавирусийн мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. Энэ хугацаанд иргэдийн хувийн зардлаар тусгаарлагдах бөгөөд ор хоногийн төлбөрийн тухайд
- 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй,
- 4-12 насны хүүхэд 50 мянга,
- 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоожээ.
Түүнчлэн иргэд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм байна.