Ирэх 2022 онд хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг хэвээр нь ирэх онд олгох бөгөөд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.
Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж, үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр олгох юм.
Ирэх оны төсөвт 1.46 их наяд төгрөгийг “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрт тусгасан бөгөөд санхүүжилтийг Ирээдүйн өв сангаас төсөвлөжээ.
Харин 2023 онд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу хүүхдийн нэрийн дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн 40 хувийг, 2024 оноос хойш 30 хувийг тус тус олгохоор хуулийн төсөлд тусгажээ.