Улаанбаатар хотод өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд 170 суурин, 16 түр цэгт 188 багийн 858 эмч, ажилтан ажиллаж, 6,600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллах аж. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.