Охотскийн тэнгис болон Япон тэнгисийн агаарын орон зайд гадаадын цэргийн нисэх онгоцууд нислэг үйлдсэнтэй холбогдуулан Японы хос сөнөөгч онгоц агаарт түгшүүрийн байдалд орсон гэж Японы Өөрийгөө хамгаалах хүчин, Штабуудын дарга нарын нэгдсэн хороо Лхагва гаригт мэдэгдэв.
Охотскийн тэнгис болон Япон тэнгис мөн Зүүн Хятадын тэнгисийн агаарын орон зайд гарсан зөрчлийн улмаас Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, сөнөөгчдийг яаралтай татан оролцуулсан гэж Японы тал өгүүлсэн байна. Японы армийн мэдээлснээр хэрэг явдал орон нутгийн цагаар Мягмар гаригт болжээ.
Үүний өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын стратегийн хоёр бөмбөгдөгч Ту-95МС Охотскийн тэнгис, Япон тэнгисийн төвийг сахисан усан дээгүүр агаарын орон зайд олон цагийн турш нислэг үйлдсэн. Нислэг нийт 9 цаг орчим үргэлжилсэн хэмээн мэдэгдээд байсан юм.
ОХУ-ын Агаарын сансрын хүчний нисэх онгоцны нислэг нь агаарын орон зайг ашиглах олон улсын дүрмийн дагуу явагддаг хэмээн мэдээнд дурдсан байв. Алсын зайн нисэхийн багийнхан Арктик, Хойд Атлантын далай, Хар ба Балтийн тэнгис, Номхон далайн төвийг сахисан усан дээгүүр тогтмол нисдэг талаар мөн энэ мэдээнд өгүүлжээ.