Литва, Беларусийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр дахин ачааны машинуудын дараалал үүссэн гэж BNS агентлаг мэдээлэв.
Литвийн Хилийн шалган нэвтрүүлэх боомтын алба үүнийг Польш, Беларусьтай хиллэдэг цагаачдын хямралаас үүдсэн бөөгнөрөл хэмээн тайлбарлаж, тэд одоо бараагаа Литваар дамжуулан Беларусь руу илгээхийг оролдож байна хэмээжээ.
BNS-ийн мэдээлснээр хилийн бараг бүх цэг дээр жолооч нар нэг хоногоос илүү хугацаанд шалгуулах шаардлагатай тулгарч байгаа аж. Литвийн Улсын хилийн хороо өчигдөр (2021.12.15) Медининкай шалган нэвтрүүлэх боомт дээр гэхэд өглөөний 09 цагт 209 ачааны машин дараалал үүссэн бөгөөд тэд 34 цаг орчим хүлээх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Лаворишкес (Котловка) шалган нэвтрүүлэх боомтод 90 ачааны машин, Райгардас (Привалка) шалган нэвтрүүлэх боомтод 120 ачааны машин, Шалчининкай (Беняконы) шалган нэвтрүүлэх товчоонд 207 ачааны машин дараалалд зогсож байгаа бөгөөд Видзы заставт 220, Котловка 420, Каменный логт 340, Бенякон 310, Привалка 280 ачааны машин хүлээгдэж байгаа гэнэ.
Беларусийн талд ачааны машинуудын дараалал багассан ч асуудал гарсаар байгаа гэж BNS мэдээлсэн байна.
Эх сурвалж: INTERFAX