Өвөрхангай аймагт арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа өчигдөр эхлүүлжээ.
Тодруулбал “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулсан байна.
Энэ талаар тус аймгийн Засаг дарга А.Ишдорж “Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэж байгаад аймгийн удирдлагын хувьд баяртай байна.
Үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгаас бүх талаар дэмжиж, олон улсын стандарт бүхий, хоногт 700 м.куб бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг шийдэж өглөө.
Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортод гаргах бөгөөд Турк, Узбекистан улсаас хамтран ажиллах гэрээ байгуулаад байна” гэв.
1 comment
мундаг байна ийм хүмүүс төрд байх хэрэгтэй .Хамгийн гол нь цаашид үр ашигтай ажиллах чухал