Нийслэлийн Онцгой байдлын газар өчигдөр 2021 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, 2022 оны бодлого, зорилгоо тодорхойллоо.
Хуралд нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, НГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцсон юм.
Энэ онд нийслэлийн Онцгой байдлын газар 1,689 дуудлага, мэдээллийг хүлээн авч, хариу арга хэмжээг үзүүлэн ажиллажээ. Болзошгүй гамшиг, ослын аюулаас 1,343 хүний амь насыг аварсан бол иргэд, аж ахуй нэгжийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.