Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Өдрийн сонин”-нд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа НҮБ-ын конвенцид нэгдэн орсон 190 орны нэг учраас хамтын ажиллагааны дөрвөн орноос орон сууц, хаус, бэлэн мөнгө зэрэг нийтдээ одоогийн ханшаар 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаднаас оруулж ирсэн талаараа мэдэгджээ.
Мөн авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлсэн байна. Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх асуудал 2017 оны Монгол Улсын эрүүгийн хуульд орсон. Энэ нь хоёр талтай. Нэгд, хялбаршуулсан журмаар шийдэгдэж байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагч гэм буруугаа зуун хувь хүлээн зөвшөөрдөг. Мөн улсад учруулсан хохирлоо өөрөө төлдөг. Тэгэхээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг учраас ял харгалзах ажиллагаа хийгдэж, прокуророос шүүх рүү очиж шийдэгдэж байгаа.
Авлигын хэрэг дээр тодорхой хэмжээгээр эргэж харах зарим асуудал бий. Хууль тогтоогчдын зүгээс, Монгол Улсын гүйцэтгэх засаглалаас тодорхой авлигын хэргүүд дээр ялын бодлогоо өөрчлөх чиг хандлагыг ярьж байх шиг байна. Заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж зарим авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэсэн хууль тогтоомж гарвал шийдээд явах байх.
Авлигын хэргийн хохирол барагдуулалт янз бүр. Нөхөн барагдуулалтын хувьд иргэдэд ойлгомжгүй бус байдал байдаг байх. Зарим төрийн байгууллагад учирсан хохирлыг тухайн төрийн байгууллагад нь шилжүүлээд явчихдаг. Хахуулийн хэрэг дээр учирсан хохирол гэдэг бол нийгмийн харилцаа өөрөө байдаг. Нийгмийн харилцааг үнэлэх боломж, тухайн хахуулийн мөнгийг хурааж аваад улсын орлого болгоод шийдээд явдаг. Төрийн байгууллагад учирсан хохирлыг төрийн байгууллагад мөрдөн шалгах ажлын хүрээнд шийдвэрлэж чадахгүй тохиолдолд шүүхээр эцэслэн шийдэгдээд явж байгаа талаар өгүүлжээ.
5 comments
Ерөнхийлөгч Х.Баттулгын ач гавьяа шүү дээ. Тэр хүн энэ авилга офшортой тэмцэоийг тууштай эхлүүлсний ачаар бага ч гэсэн Монголдоо хөрөнгө нь орж ирж байгаа ю .
хахахахаха
Пээ яасан их юм оруулаа вэ?
Хаусыг н өргөөд аваад ирсимүү
Сү-сүгээс монголын ард түмэн юмаа авмаар бна.Зоригт,Сайханбилэг нараас ч овоо юм орж ирнэ шүү аьаарай