Монголын хошин урлагийг үндэслэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа таалал төгсжээ.
Тэрбээр 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын ангийг элсэн орж, улмаар нөхдийн хамт 1989 онд Хошин урлагийн театрыг байгуулж байсан гэдэг.
Түүний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдийг тоолж баршгүй бөгөөд Монголын хошин урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.
“Мартагдашгүй намар”, “Хөдөөгийн баясгалан” зэрэг киноны дүрээрээ Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ хол байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
1 comment
БАТЗАЯА бол хошин шогийг жинхэнэ утгаар нь амьдруулж ард түмэндээ хүргэсэн бүтээсэн дүр болгон нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн тийм сайн жүжигчин байлаа ….Арай л эрт биднийгээ орхилоо доо
УМ МА НИ БАД МИ ХУМ