Өнөөдөр Эрээний хилээр чингэлэг солилцох ажил эхлэж байна. Тэгэхдээ эхний ээлжинд хил хаахаас өмнө Эрээний талд гарсан, ачаатай 150 орчим автомашиныг үе шаттайгаар хилээр гаргаж дуусгасны дараа чингэлэг тээвэр явах юм.
Автомашинуудыг 2-3 өдрийн дотор хүлээж авахаар төлөвлөсөн байгаа бөгөөд өнөөдөр 25 машин оруулна гэж Эрээний боомтоос мэдээлжээ. Одоогоор 10 автомашин хилийн шугам дээр ирсэн ба машинууд зуны түлштэй учир зарим нь асахгүй, хүндрэлтэй байгаа аж.
[fbvideo link=”https://www.facebook.com/100001004156632/videos/245301467702084/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]