УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2021.12.10/ эхэллээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өнөөдөр Эрдэнэт, монголросцветметийг хэлэлцэхгүй юм байна. Гэхдээ нэгэнт ярья гэж бодсон тул хэлэх үгээ хэлье. Ирэх долоо хоногт хэлэлцэх болж. Хэд хоног манай МАН-ынхан Их хурал гээд цалгардаж байна шүү. Одоо хурал хуй, баяр хөөр, шоу цэнгээнээ зогсоогоод улс орныхоо ажилд жаахан анхаараад өгөөч.
Ард түмний амьдрал хэцүүдлээ. Юмны үнэ галзуу хурдаар өсөж байна. Цалин нэмэгдэхгүй, юмны үнэ өсөж байхад ард түмний амьжиргааг яах юм бэ. Их холын, тэнгэрийн юм ярихаа больё. Үнийн хөөрөгдлийг багасгах 1000 арга байна.
20, 30 жилийн дараа өчнөөн гоё юм хийх байх. Эхлээд Дарханы замаа дуусгаж болдоггүй юм уу. Монголд хоёр том нам байдаг гэж ойлгож явдаг. АН-аар нь хулганаар тоглож байгаа юм шиг тоглож байна. Төрийн байгууллагууд оруулж ирж зөндөө самарлаа. Шинэ даргадаа хэлээрэй” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
1 comment
Энэ нэг алцанхуяг гишүүн хөгийн юм донгосч түмний толгой эргүүлэхээ зогсоо .Юу гэв ээ.ан-р хулганаар тоглож гэх шиг өөрсдөө намаа самарч дуусч бж битгий хаа хамаагүй МАН гэж эргүүт чиниы үг ч улиг боллоо. Амь чинь тэмцэх учрыг ч мэдэхтэйгээ бага шиг балайр.