Афганистаны Засгийн эрх мэдлийг наймдугаар сард булаан авсан Талибан хөдөлгөөний энгийн зэвсэгт хүчнийг бүрдүүлэх тусгай комисс байгуулсан талаар Талибаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба Пүрэв гаригийн орой мэдэгдлээ.
Мэдэгдэлд Үндэсний Батлан хамгаалах яамны удирдлага дор Афганистаны үндэсний армийг бүрдүүлэх үүрэгтэй 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан талаар дурджээ. Энэ хороо нь Засгийн газар болон Исламын тогтолцооны хэрэгцээ шаардлагад тулгуурласан Батлан хамгаалах яаманд үнэнч, сахилга баттай, зэвсэглэсэн, шударга, хариуцлагатай армийг аль болох хурдан зохион байгуулах үүрэг хүлээсэн гэж Хэвлэлийн алба мэдэгджээ.
Афганистаны Зэвсэгт хүчнийг бүрдүүлэх анхны уулзалтыг Үндэсний батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Мавлави Мухаммад Якуб Мужахид тэргүүлж, Батлан хамгаалах яамны удирдлага, армийн корпусын командлагч нар оролцжээ.
БХЯ-ны удирдлагууд ажлаа түргэвчлэх, бригад, цэргийн анги нэгтгэлийг эрчимжүүлэх, хил хязгаарыг хянах, хамгаалах, аюулгүй байдлыг илүү дэвшилтэт арга хэрэгслээр хангах талаар илтгэл тавьж, корпусын удирдлагуудын саналыг сонсож, шаардлагатай үүрэг чиглэлийг өгсөн байна.
Эх сурвалж: INTERFAX