Бээжинд болох Өвлийн Олимпийн наадмын өмнө хэд хэдэн улс орнууд дипломат бойкот зохион байгуулж байгаа нь дэмий хоосон үйл явдал гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Пүрэв гаригт мэдэгджээ.
Associated Press агентлаг Ван Вэнбиний Спорт бол улс төртэй ямар ч хамаагүй. Мөн эдгээр улсууд энэ жүжиг бичин, найруулж байна хэмээн гэсэн үгийг иш татан мэдээлсэн байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хятад улс АНУ, Канад, Их Британийн эрх баригчдад урилга ирүүлээгүй бөгөөд тэдний албан тушаалтнууд байсан, байгаагүй нь олимпийн амжилтад нөлөөлөхгүй гэдгийг сануулжээ.
Үүний зэрэгцээ Вашингтон, Лондон, Оттава, Канберрагийн дипломат бойкотыг дагаад дэлхий дахинд гинжин урвал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ван Вэнбин мэдэгдэлдээ “Одоогоор тоо томшгүй олон төр, засгийн тэргүүн, эрх баригчид, тэдний гэр бүлийн гишүүд Бээжинд болох өвлийн олимпод оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд бид тэдэнд талархаж байна хэмээн дурджээ.
АНУ, Австрали, Их Британи, Канад улсууд Олимпийн наадмыг дипломат аргаар бойкотлохоо зарлаад байгаа бөгөөд тэд Хятадад, тэр дундаа Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд хүний эрх зөрчигдөж байгаа нь ийм шийдвэр гаргах шалтгаан болсон хэмээн тайлбарлаж байгаа юм.
Шинэ Зеланд мөн Бээжинд COVID-19 тахалтай холбоотой аялал жуулчлалын хязгаарлалтын улмаас албан тушаалтнуудаа илгээхгүй хэмээн мэдэгдээд Хятад дахь хүний эрхийн талаар санаа зовж буйгаа дурдсаныг АР агентлаг мөн иш татжээ.