Авлигын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээллээ.
Тус эвслийн төлөөлөл “Шилэн дансны хөтлөлт дулимаг, хариуцлага хангалтгүй байна. Тиймээс төсвийн хяналтын чиглэлээр болон уул уурхай, эрүүл мэнд боловсролын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүлж байна.
Бид,
- Төсөв батлах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд оролцдог жишиг тогтооно
- Төсвийн хяналтын сонсголыг жил бүхэн зохион байгуулах шаардлага хүргүүлнэ
- Төсвийн ил тод байдлын индексийг ил тод гаргадаг болгоход анхаарна.
- Тендерийн ил тод байдалд хяналт тавьж ажиллана.
- Төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргаж, баг, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлгийн төлөөлөл байршуулна” гэлээ.