“Moon dance” цэнгээнт бүжгийн хамтлаг Герман улсын Бремен хотод энэ сарын 18-нд зохион байгуулагдах Латин Америк бүжгийн ДАШТ-д оролцохоор хүлгийн жолоо залжээ.
“Moon dance” хамтлаг нь бүжигчид, менежерүүдээс бүрдсэн 20 гаруй гишүүнтэй бөгөөд О.Саранхүү багшаар удирдуулж, О.Оюунбат багш дасгалжуулж байна.
Бүжгийн спортын тэмцээн нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар үргэлжилдэг бөгөөд хамтлаг бүжигчид зургаан минутын турш бүжгийн хөдөлгөөний техникийг өндөр түвшинд гүйцэтгэдэг аж.