Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтын талаар мэдээлэл өглөө. ЕБС-ийн сурагчдын хувьд ирэх долоо хоногт цахимаар хичээллэж, энэ сарын 18-наас эхлэн амрах юм.
БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон “Амралтын зургаан долоон хоногийн хугацаанд сурагчдад ямар нэгэн хичээл орохгүй, аль болох бүрэн амраана.
Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг хийх даалгавар өгчихдөг. Үүний улмаас хүүхдүүд ч амарч чадалгүй, хичээл эхлэхэд сурах сонирхолгүй орж ирэх нь бий. Аль болох цахимаас нь холдуулж, амраагаад, харин сонирхолтой ном уншуулж, номтой нөхөрлүүлэх чиглэлийг БШУЯ-наас аймаг, нийслэлийн боловсролын газруудад өгсөн” гэлээ.