МАН-ын XXX Их хурал өглөө UB паласт эхэлллээ. Их хуралд 1245 төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчдийн хамгийн ахмад МАН-ын 12 удаагийн Их хуралд оролцож байгаа 92 настай Г.Очирбат байгаа бол хамгийн залуу нь 22 настай хоёр залуу болж байна.
Энэ удаагийн Их хурал цар тахлын хүнд сорилтын үед болж байна. МАН-ын бага хурлын тавдугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, бага хурлын гишүүдийг 369 гэснийг 479, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 29 байсныг 37, хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг 15 гэснийг 19 болгож тус тус өөрчилсөн.
МАН-аас 34789 гишүүнийг намын цахим системд бүртгэж, одоогийн байдлаар нийт 278.716 болж өслөө. Тоо бүртгэлийн тайлангаар 2020 оны эцэст намын гишүүний тоо 201267 байсан. Намын гишүүд нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж Мандатын комиссын дарга Д.Сарангэрэл мэдэгдэж байна.
Яг одоо Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын Их хурлын гишүүддээ танилцуулж байгаа бол тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг танилцуулахаар бэлджээ.
Их хурлаар:
- МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.
- Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
- Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулна. Үүнд:
- Цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.
- Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцох юм байна.
2 comments
tonil tonil
udxgui bur musun archigdax nam tonil za