Өнөөдөр “Цусаа бэлэглэдэг өдөр”

2021-12-03 09:551min0
4

Өнөөдөр “Цусаа бэлэглэдэг өдөр”. Хүн нэг удаа цусаа өгөхөд улаан эс, ялтас эс, сийвэнгийн бүтээгдэхүүн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. 350 мл цус 4 хүний алтан амь авардаг.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус аваад 3-5 хоног хадгалах боломжтой. Гэхдээ нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог учраас нөөц сайтай байна.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй