12780 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

2021-12-03 10:001min0
19

Өнөөдөр Улаанбаатар хотод коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явуулын 37 баг, суурин 173, түр 14 цэг ажиллана. Эдгээрт 226 багийн 980 эмч, ажилтан ажиллаж, 12780 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Түр 14 цэг нь томоохон зах, худалдааны төвд байрлаж буй бол явуулын 37 баг нь их, дээд сургуулиудад ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 74.9 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 34.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2971 жирэмсэн эх, 12-15 насны 68049, 16-17 насны 26791 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй