Авилгын хэргээр саатууулагдаад байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнууд болох Тамгын газрын дарга М.Баянмөнхийг барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст ажиллаж, хүлээж авахдаа бусдаас хахууль авсан хэрэгт буруутгажээ. Түүний 2020 оны ХОМ-ийг танилцуулья.
- Жилийн орлого 20 сая, гэр бүлийн орлогогүй
- 145 саяын орон сууцтай, машингүй
- Дөрвөн саяын хадгаламж, 79 саяын зээлтэй
Түүнчлэн НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлига авсан, мөн Богд хан уулын дархан цаазат бүсэд өндөр үнээр газар зарсан хэрэгтээ шалгагдаж байна. Түүний ХОМ,
- Жилийн орлого нь 47 сая, гэр бүлийн орлого нь 60 сая
- 90 саяын орон сууцтай. Машингүй
- 111 саяар үнэлэгдэх малтай
- Найман саяын газар, гурван саяын үнэт эдлэл, таван саяын хадгаламжтай 182 саяын зээлтэй хэмээн тус тус мэдүүлжээ.
1 comment
Төрийн албаны туршилгагүй хүнээр юу хийлгэдэг байнаа тэр томилсон дарга нь юу бодож байсан юм болоо үргэлж төрийн ажлаа мөнгө олох хэрэгсэл, амьжиргааны эх үүсвэрээ болгсон охид хүүхэнүүдийг хуурч залилсан, мэхэлсэн, худлаа ажилд оруулж өгнө гэж далимдуулдаг, бусдад зуучилдаг худлаа гарууд байдаг гэсэн