Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн галд зочлов

2017-07-12 15:251min0
BATTULGA

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Хүй долоон худагт наадаж байгаа Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн  галд өнөөдөр зочлов. Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нар энэ үеэр Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Тэд монгол наадмын өнгө төрх, морьдын уяа, бөхчүүдийн бяр чадлын талаар яриа хөөрөө өрнүүлэв гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба мэдээллэв.

Эх сурвалж: president.mn

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй